Дооёо: Гадаад руу явахдаа эхнэрээ алдчих вий гэж айгаад найзууддаа захиж үлдээсэн

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

“Хөх толбот хүмүүс” киноныхоо нээлтийг хоёр гурван ч оронд хийж, “Дүүлэн нис” киногоороо үзэгчдийг гайхуулаад амжсан “DOZ” энтертайнмент студийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн өдгөө гэр бүлийнхэнтэйгээ хамт Европоор аялж яваа. Уран бүтээлээс гадна хувийн амьдралдаа анхаарах хэрэгтэй гэж үзсэн тэрбээр дахин бүл нэмэх бодолтой байгаа гэсэн. “Балетчин болохоор тэмүүлж байсан эхнэрээ алдчих вий гэж их айдаг байж дээ, залуу насанд. Гадаадад сурах гээд явахдаа эхнэрийг минь харж хандаж, бас харамлаж байгаарай гэж найзууддаа захиж үлдээсэн дээ.

Одоо манайх хоёр хөөрхөн хүүхэдтэй, аз жаргалтай айл болсон. Гэхдээ хоёулаа жүжигчин, урлагийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байсан болохоор өнөөг хүртэл гэр бүлдээ анхаарал халамжаа дутуу зориулсан юм шиг санагдаж байна. Ямар сайндаа л, том хүүгээ ой гаруйтай байхад нь Швейцарь руу явуулж байхав дээ. Хэдэн жилийн дараа очиход хүү минь ямар том болчихсон байсан гээч. Бага охиныг минь гурван сар хүрэв үү, үгүй юу л аав ээж маань аваад явчихсан. Үнэндээ Мөнгөнзул бид хоёр хүүхэд өсгөх жаргал, зовлонг сайн мэдэрсэнгүй. Тэгэхээр одоо гурав дахь хүүхдээ өөрсдөө өсгөнө гэж ярилцаж байгаа.

Ажил, амьдралын хувьд нэлээд тогтсон болохоор гэр бүлийнхээ аз жаргалыг улам сайхан болгох хэрэгтэй шүү дээ. Нялх хүүхэд хуурайлах, хөлд орж байгааг нь харах, бас хэлэх  үгийг нь зааж өгөх гээд л тэр сайхан мэдрэмжийг дахин мэдрэхсэн” гэж тэрбээр санаашран хэлжээ. Мэдээж хэрэг, нөхөртэйгээ зэрэгцэн ажиллаж буй жүжигчин А.Мөнгөнзул ч гэсэн уран бүтээлээ хэсэг хугацаанд хойш тавиад ээж, эзэгтэйн ажилд анхаарлаа хандуулах ёстойгоо мэдэрсэн биз ээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(49.0.200.86) 2025 оны 03 сарын 13

энэ царай муут бас банзал уу??? хэ хэ хэ.

1  |  0
Zochin(111.65.29.247) 2025 оны 03 сарын 13

Olon zaluud shaalgasan daa manai naiz gerees abch garch amraltand abch yabj bailaa 5 p khoroololiin 9 dabkhar bairnaas banzal khvvkhen arkhi uudag sh dee daraa ni dooeo ekhner baij dee zailuul

Zochin(178.115.250.242) 2025 оны 03 сарын 13

Humuus goomon ih ataarhuu yumdaa saihanl gernbul bna amjilt huse tsaashidiin uran buteeldene zaluusdaa

1  |  0
ану(182.160.16.215) 2025 оны 03 сарын 13

энийг хэн тоох вэ бараг хүн айлгачих биз

1  |  0
TSARAI MUUTAI UOM AA(202.70.34.56) 2025 оны 03 сарын 13

AVGAI NI YAMAR TSARAI MUUTAI BALINDUU XAMARTAI UOM BE?

1  |  0
Top