Төрсөн өдрийн мэнд хүргэе, “Камертон”-чуудаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Монголын рок попын хуудаснаа нэгэн үеийн түүхийг бичилцэж, өөрсдийн залгамж халааг бэлтгэсэн “Камертон” хамтлагийнхан өнөөдөр 18 нас хүрч байна. Ийнхүү эрийн цээнд хүрсэн идэр залуухан “Камертон”-чууд төрсөн өдрийн баяраа нижгэр тэмдэглэхээр зэхэж байгаагаа дуулгасан юм. 18 жилийн тэртээх энэ өдөр Хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг байгуулагдсан гэдэг.

Рок, попын ертөнцөд 18 жилийн турш сонсогч фенүүдтэйгээ уран бүтээлээрээ хамтдаа байсан залуус  өөрсдийн орон зайг урлагийн ертөнцөд болоод бидний сэтгэлд хэдийнэ эзэлсэн билээ. Тэд өнгөрсөн хугацаанд нийт арван цомог гаргаж, 14 тоглолт хийсэн бөгөөд “Шилдэг поп хамтлаг”, “Шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын “Шилдэг хамтлаг”, “Шилдэг цомог”, “Пентатоник” наадмын “Шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарч байжээ.

Ингээд түүхт ойтойгоо золгож буй “Камертон” хамтлагийнхандаа төрсөн өдрийн мэнд хүргэж, уран бүтээлд нь  болоод хувийн амьдралд нь сайн сайхныг хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top