Хайрын шүлгээр уяраах зуун найрагчийн өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

МЗЭ-ийн дэргэдэх "Залуу зохиолчдын нэгдэл"-ээс санаачлан Монголын Зохиолчдын эвлэл, "Хязгааргүй дуулал” Төрийн бус байгууллагатай хамтран "Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй" уриан дор утга зохиолын өдөрлөг зохион байгуулахаар болжээ. "100 яруу найрагч-100 хайрын шүлэг" нэртэй тус өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 30-нд зохион байгуулах гэнэ.

Өнөөгийн нийгэмд хайр энэрэл, хүнлэг сэтгэл дутмаг байгаагаас үүдэн гэр бүлийн халуун дулаан амьсгал үгүй болж гэмт хэрэг, зүй бус үйлдлүүд олшрох болсон. Тиймээс нийгэм, гэр бүлд сайн сайхныг даллан дуудагч хайрын үнэ цэнийг олон нийтэд ухааруулах, утга зохиол, яруу найргаар дамжуулан амьдралын гэрэл гэгээ, үнэ цэнийг олоход нь туслах зорилготой “Хайрын шүлгийн уншлага” буюу үе үеийн яруу найрагчдын өдөрлөгийг үнэ төлбөргүй сонирхох боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top