“Татар” хамтлагийн зохион байгуулж буй “Нөлөөллөөс дээгүүрт” аянд өдгөө 20 мянга орчим охид залуус нэгдсэн гэнэ. Нийслэлийн есөн дүүргээр тойрч аялан тоглолт хийсэн тус хамтлагийнхан ирэх сарын 5-нд UB palace-ийн Open Air-т томоохон хэмжээний тоглолтоо сонирхуулах гэж байгаа юм. Улмаар хэсэг хугацааны дараа 21 аймгаар аялан тоглолт хийхээр төлөвлөж буй “Татар”-чууд дараагийн ажлуудаа ч хэдийнэ цэгцлээд байгаа сурагтай.
Тухайлбал, тэд ирэх есдүгээр сард оюутан залууст зориулан шинэ цомгоороо бэлэг барих аж. “Нөлөөллөөс дээгүүрт” нэртэй энэхүү цомгоо чамлахааргүй амжилт авчирна гэж итгэсэн залуус хамтлагийнхаа арван жилийн ойн тоглолтыг угтан гишүүнчлэлийн карт гаргасан гэнэ. Дүүрэг бүрт байрлаж буй тус хамтлагийн фэн клубт бүртгүүлсэн хэн боловч “Нөлөөллөөс дээгүүрт” цомгийг үндсэн үнээр нь худалдаж авах боломжтой юм байх.
Юутай ч, улс төрийн сонгууль хаяанд тулсан энэ үед хүүхэд залуусыг уйдаахгүй яваа “Татар” хамтлагийнхан ирэх онд 50 мянган хүнийг цуглуулсан тоглолт хийх мөрөөдөлд автсан гэх. “Бидний хэтийн төлөвлөгөөний маань нэг хэсэг болж байгаа юм. Төв цэнгэлдэхэд 50 мянган хүнийг цуглуулж тоглолт хийнэ гэдэг бол тийм ч амар зүйл биш байх. Гэхдээ бид чадна гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж бардамнасан тэд харин хэлсэн үгэндээ хүрэх болов уу...

Сэтгэгдэл ( 2 )
Хуучин шигээ л дуулахгүй бол хэн үзхэв дээ. Одоо дуулж байга өнгө аяс энэ тэр нь бол жинхэнэ новш ямарч хэрэггүй Энэ хэвээрээ бол Татар хамтлаг бараг тарсан нь дээр байхдаа
Ta nar zaluuu humuus chadna shuu Zaluusaa demjeed ug tatariinhniig Sain zaluus shuu