“НӨЛӨӨЛЛӨӨС ДЭЭГҮҮРТ” АЯН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ ЗАЛУУСТ УРИАЛЛАА
Үндсэн 4 уриалгыг залуусын дунд дэлгэрүүлээд байгаа “Нөлөөллөөс дээгүүрт” аян сонгуульдаа идэвхтэй оролцохыг залуусдаа уриалж байна. Сүүлийн жилүүдийн сонгуулийн ирцийг хархад залуусын оролцоо жил ирэх тусам багасаж байгаа нь ажиглагдаж байгаа юм. Харин Нөлөөллөөс дээгүүрт аян залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхээр ийнхүү уриалга гаргалаа.
Архины нөлөөллөөс дээгүүрт эрүүл амьдрал, бусдын муу нөлөөллөөс дээгүүрт өөрөө өөртөө эзэх байх, залхуурлын нөлөөллөөс дээгүүрт нийгмийн идэвхидэй амьдрал, дагах бус бүтээх, оролцох замаар нөлөөллөөс дээгүүрт байхыг эрмэлзэе уриатай нөлөөллөөс дээгүүрт аянд өнөөдрийн байдлаар нийт 23678 залуус нэгдээд байгаа юм. Эдгээр залуус өөрсдийн сонголтонд эзэн байж нийгмийн хариуцлагаа хүлээж сонгуульдаа идэвхитэй оролцохыг бусдад уриалж өөрсдөө үлгэр жишээ болохоор шийджээ. Ингэснээр жил ирэх бүр багассаар байгаа залуусын оролцоог нэмэгдүүлж, өөрсдийн нийгэм дэх оролцоогоо үүгээр дамжуулан нэмэгдүүлэх зорилоготой юм байна.
Хэнийг сонгох нь хүний өөрийн дур сонирхол мэдэх асуудал. Харин заавал сонгуулиа өгөх нь залуусын, иргэний үүрэг байдаг. Хэрэв та сонгууль өгөхгүй бол сонгогчдын тоо багасана. Хамгийн гол нь та дэмждэг хүнийхээ эсрэг санал өгч байгаатай адил байдаг байна. Чиний дэмждэг үзэл санаа ялагдвал чи өөрөө л буруутай. Өөрөөр хэлбэл залуу хүн та саналаа өгөхгүй бол чиний дэмждэггүй хүн ялалт байгуулна гэж ойлгож болох юм. “Нөлөөллөөс дээгүүрт” аян энэ бүхний эсрэг, залуусын оролцоог нэмэгдүүлэх гээд олон шалтгааны улмаас ийнхүү сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Залуу хүн та Монгол улсын иргэн тул Сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Сэтгэгдэл ( 2 )
АН сонгуулийн мэдээг тухайн сонгуулийн хэсгүүд нэгдсэн дүн гартал зарлахыг хориглоно гэв ??? энэ чинь юу гээч болоод байнаа ??? бас аль орны ямар туршлагыг хэрэглэж бидний саналыг луйвардах гээд байнаа ?? Бид урд нь аль хэсэгт ямар аймаг суманд хэн хэдэн хувиар ялж байгааг мэдээлэлээр авч сэтгэл догдлон хүлээдэг байсан АН-ынхан арай дэндэж луйвараа хүртэл бид хийх л болно ард түмэн та нар юу ч биш гэх гээд байгаа юм уу хаашаа юм!!!эсвэл бид буруу ойлгоод байна уу??
Awto mashin baritsaalj 30 minutand shuurhai zeel olgono. Mashinaa unaad zeelee awaarai Utas 99108696 95909200