НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр 10.00 цагт хуралдаж, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаа батлах юм. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай, нийслэлийн Санг татан буулгаж, хөрөнгийг Нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэх тухай, орон нутгийн өмчийн концессын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай болон, Барилга  угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журмыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх Нийслэлийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн/ 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэх юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bichil(182.160.9.248) 2025 оны 03 сарын 13

Awto mashin baritsaalj 30 minutand shuurhai zeel olgono. Mashinaa unaad zeelee awaarai Utas 99108696 95909200

1  |  0
Top