Солонгосчуудыг хуйлруулсан Т.Туяамаа “Морьт хангай”-н босстой холбоогүй гэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэгд тооцогддог Азийн топ модель, “Catwalk” хамтлагийн дуучин Т.Туяамаа нэг хэсэг Солонгосын кино найруулагчдын “хайр”-ыг булааж явсан азтай бүсгүй. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон түүнд Солонгосын ододтой мөр зэрэгцэн олон ангит кинонд тоглох санал цөөнгүй ирсэн ч хүлээж аваагүй гэдэг. Миссийн титэмтэй, топын өргөмжлөлтэй сайхан бүсгүйн сэтгэлийг жирийн нэгэн оюутан залуу татсан ч гэлээ, тэдний үерхэл удаан үргэлжлээгүй гэдэг. Сэтгэл гонсгор үлдсэн Т.Туяамаа өөрийн цахим хуудаснаа “Хэзээ нэгэн цагт намайг чин сэтгэлээсээ хайрлах эр, сайн ханийг минь бурхан надад илгээнэ гэдэгт итгэж байна” хэмээн бичсэн удаатай.

Тэгвэл сүүлийн үед түүнийг “Морьт хангай” группын босс Ц.Эрдэнэтэй нэр холбогдож, модель эхнэрээс нь салгасан гэх “бор шувуу” нисч эхлэх нь тэр. Бүр томоохон сэтгүүлийн нүүрэнд тавигдсан тэдний зураг асуудал дэгдээж, Т.Туяамаа ч энэ бүхэнд яаралтай залруулга хийхийг хүсчээ. Тиймээс топ бүсгүй албан ёсоор мэдэгдэл хийж, нэр төрөө хамгаалсан бөгөөд “Үнэнийг хэлэхэд би тэр хүнийг огт танихгүй. Урьд өмнө уулзаж байгаагүй. Тиймээс биднийг холбосон энэ мэдээлэлд маш их гайхаж байна” хэмээсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huurhun(112.72.12.63) 2025 оны 03 сарын 13

HEN CH MARGAHAARGUI HUURHUUN YALTCHGUI

1  |  0
Top