Монгол, Солонгос багш нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг сонирхоорой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Монголын уран зургийн галерейд өнөөдөр ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи дизайны сургуулийн уран бүтээлч багш нар болон Хойд Солонгосын Кенхи их сургуулийн дизайн урлагийн сургуультай хамтарсан уран бүтээлч багш нарын үзэсгэлэн нээгдлээ. Уг үзэсгэлэнд Монгол, Солонгосын 36 уран бүтээлчийн олон арга барилыг хослуулсан интерьер дизайн, ладшафт дизайн, график дизайн, хувцас дизайн, дүрслэх урлагийн өвөрмөц бүтээлүүд дэлгэгдэх юм. 

ШУТИС-ийн багш нарын хувьд 2005 оноос эхлэн жил бүр “Тэнхлэг” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 2008 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлагийн их сургууль, 2010 онд Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуульд тус, тус гаргаж байсан аж. Уг сургууль нь дизайны мэргэжилтэн Монголд бэлтгэж эхэлснээс хойш 20-иод жил болж байгаа юм байна.

Тиймээс уг үзэсгэлэнд уран бүтээлчдийн өөрийн мэргэжил, эзэмшсэн арга барилын онцлогийг харуулсан дизайны хэвлэмэл бүтээлүүд, Монгол зураг, абстракт, реалист уран зураг, уран баримал гэх мэт олон төрлийн бүтээлүүд нэгэн орон зайд оршиж байгаа гэнэ.
“Mongolia and Korea international exchange exhibition” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал Монголын уран зургийн галерейд үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top