Урлаг судлаач мэргэжилтэй ч ардын дуундаа илүү “нугасгүй” гэж ярих дуртай Д.Бурмаа нэлээд хэдэн цомог гаргаж, тоглолт хийсэн. Хувийн амьдралынхаа талаар тэр бүр дэлгээд байдаггүй ч түүний нөхөр улсын начин цолтой эрхэм гэдгийг хэн хүнгүй л мэднэ. “Бөх хүнтэй суусандаа харамсдаг” гэсэн гарчигтай ярилцлага нь хэвлэлд нийтлэгдсэний дараа ихэд сандарсан ардын дууч бүсгүй угтаа бол өөр утгатай зүйл хэлсэн байжээ. Тиймээс төд удалгүй нөхөртэйгээ хамт ярилцлага өгч “Бөх, дуучин хоёр суусан нь хамгийн том аз завшаан” гэж өмнөх “алдаа”-гаа залруулсан байдаг.
Өмссөн гоёл, донж маягаараа бусдаас ялгарч чаддаг ардын дууч Д.Бурмаа хөөрхөн хүүгээ дүүтэй болгох гэж эртнээс төлөвлөсөн бөгөөд битүүхэндээ охин хүсэмжилж явсан нь биеллээ олсон гэдэг. Тиймээс хөл хүнд байх үеийнхээ зургийг авахуулсан бөгөөд сүүлд нь өнөр өтгөн гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа аз жаргалтай агшнуудаа ч гэрэл зурагт мөнхөлжээ. Ингээд ардын дууч бүсгүйн сонирхолтой зургуудыг танд хүргэе.

Сэтгэгдэл ( 5 )
huurhun emegtei bna.manaihan yamar atarhuu yum be.ene muu heled bga yumnud oorsdo matar shig yumnud bga da.atarhaj uheh ne.
Saihan hooloitoi sain duuchin Saihan ch huuhen Ardiin dyynyydiig byrmaagiin duulsnaar l sonsohoor saihan bdag shuu Ter myylaad bgaa humuus uursdiiguu l hichee byrmaagiin daitai duulah n bitgii hel aylaj ch chadahgui bj Tanai ger buld az jargal husie
дагавар хүүхэдтэй юм бна тээ
Ýð¿¿ë ýíõ ñàéõàí àìüäðàõûã õ¿ñýæ áàéíà
Ýð¿¿ë ýíõ ñàéõàí àìüäðàõûã õ¿ñýæ áàéíà