Топ модель Э.Одгэрэлд “Хүүхэд шиг” хэмээн гологдож орхисон загвар өмсөгч Д.Ирмүүн

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Монголын загварын ертөнцийн “акул” гэгддэг топ модель Э.Одгэрэл өнөөг хүртэл ганц бие амьдралаар амьдарч, гэр ахуйн ажилд хуруу хумсаа ч хүргэлгүй суудаг эрхэмсэг хатагтайн зиндааг илэрхийлж буй. Томчуудтай хамт гадаадаар аялж, үнэтэй брэндээр өөрийгөө хучдаг топ бүсгүйг хэдийнэ 40 насны босго давсан гэхэд итгэмээргүй залуухан, сайхан харагддаг. Үүнийгээ тэрбээр хоолны дэглэм, нойр, сэтгэлийн амар амгалантай холбож тайлбарладаг нь ч үнэн. Мэдээж хэрэг, түүнд идэх хоол, өмсөх хувцасныхаа мөнгийг хэрхэн олох  вэ гэж толгойгоо гашилгах зовлон үгүй. Томоохон компаниудтай гэрээгээр ажиллаж, боломжийн хэмжээний цалин хөлс авдгаас гадна өдгөө тухлан буй тансаг сууц, Солонгосоос авчруулдаг хүнсний ногоог нь “даачихдаг” нууц ноёнтон ч цөөнгүй бий гэлцдэг.

Хувийн амьдралынхаа нууцыг хэнд ч дэлгэдэггүй ам чангатай тэрбээр олны танил, нэр нөлөө бүхий эрхмүүдтэй нэр холбогдох нь их боловч тэгсхийгээд мартагддаг. Харин хамгийн сүүлд топ модель Э.Одгэрэлийг өөрөөсөө 20 гаруй насаар дүү, загвар өмсөгч Д.Ирмүүн гэгч залуутай болзож эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ бүхэнд тэрбээр чимээгүй байж тэссэнгүй бололтой. “Надад уулзаж учраад явдаг хүн алга. Байсан ч гэлээ, би юу гэж хүүхэд шигээ жаахан залуутай болзох юм бэ. Тэгэхээр ийм асуудалд эмзэглээд байх хэрэггүй гэж бодсон” хэмээн тайлбар хийжээ.

Угтаа бол, эрхэм топ бүсгүйд “хүүхэд” хэмээн гологдсон загвар өмсөгч Д.Ирмүүн “Гоёл-2013” наадмаас шагнал хүртэж байсан бөгөөд загварын ертөнцийн “акул”, эрчүүдийн харцыг соронзон мэт татдаг Э.Одгэрэлтэй хамт авахуулсан зургаараа хэн хүнд гайхуулах гэсэн биш, ийнхүү түүнтэй нэр холбогдсон гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
qqq(202.70.43.141) 2025 оны 03 сарын 21

60 hursen biz de ene Odgerel. zarim erchuuded untahiig sonirhson emegteichuudiin nas ni hamaagui bdag bho

0  |  0
anonymous(103.26.193.3) 2025 оны 03 сарын 13

Б.Ирмүүн шдэ

1  |  0
zzz(202.72.243.229) 2025 оны 03 сарын 13

ali ali ni gots goid yum alga

1  |  0
buzartaiin(125.186.172.3) 2025 оны 03 сарын 21

iim hoorhon zaluu yu gej 50shahaj bgaa buzartsan emeeg sonirhohiim bee

1  |  1
Top