Нийслэлийн авто зам борооны усанд ”сэлж” байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Ойрын өдрүүдэд бороо ихээр орж байгаатай холбоотойгоор Нийслэлд хаа сайгүй ус шалбааг болж, хүн машин явах газаргүй болоод байгаа билээ. Учир нь Нийслэлийн автомашины зам дээр борооны ус зайлуулагч тэр бүр байдаггүйгээс ус ихээр тогтон, урсаж байна. Энэхүү борооны  ус машины дугуйг давж бүр хамар дээгүүр нь гарч ирэх энүүхэнд болжээ. Түүнчлэн явган иргэд зам хөндлөн гарахдаа ус туулан, үсэрч, харайж гарцгааж байгааг шооч нэгэн нь "уртын харайлт" хэмээн нэрийджээ. Энэ үнэндээ шоглож хэлсэн л болохоос биш бодит үнэн юм.

Бороо орох нь сайхан ч Нийслэлийн замын ус зайлуулагч хүрэлцдэггүйн улмаас борооны ус тунан шавар шавхай болдог нь иргэдийг бухимдуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд авто замын гадаргуугийн ус зайлуулах 63.8 км далд инженерийн шугам сүлжээ ашиглагдаж байна. Хотын 47 гудамжинд байрлах энэхүү шугам нь замын гадаргуугийн усыг 1545 ширхэг ус хүлээн авах шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг. Улаанбаатар хотын төвлөрсөн хэсгийн авто замын 35 гаруй хувь нь буюу Хан-Уул дүүргээс бусад дүүргийн замууд гадаргуугийн ус зайлуулах далд шугам сүлжээтэй бөгөөд 1987 онд ЗХУ-ын “СОТ-2”-ийн барьсан нэг насос станц нийслэлийн хэмжээнд ажилладаг байна. Гэсэн ч энэхүү ус зайлуулах шугам дахин хэрэгтэйг энэ их борооны ус харуулж буй биз ээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yay gehev (213.166.199.66) 2025 оны 03 сарын 13

Bayr batbold ih sain hvmvvs geed songood bsan garuud iin hiisen bvteel . Tosovlogdson mongiiig ni bayr tanaad amerikrvv orgoson batbold ni gemgvi gemten hussannaaa hamgaalan tsagdaj ordond manuuhai bolon huvirsan bn onoodor ardchilaliinhan hiisen nvgeliiig ni zasah gej tamaaa taij bn . Bvh shatand

1  |  0
Yay gehev (213.166.199.66) 2025 оны 03 сарын 13

Bayr batbold ih sain hvmvvs geed songood bsan garuud iin hiisen bvteel . Tosovlogdson mongiiig ni bayr tanaad amerikrvv orgoson batbold ni gemgvi gemten hussannaaa hamgaalan tsagdaj ordond manuuhai bolon huvirsan bn onoodor ardchilaliinhan hiisen nvgeliiig ni zasah gej tamaaa taij bn . Bvh shatand

1  |  0
saak(115.93.108.170) 2025 оны 03 сарын 13

Araichdeeyumaa tuluvlumuur yumaaa busad ulsad udyr shungui borio orson ch doroo l alga bolchidiin shdee

1  |  0
hishgee(202.179.26.118) 2025 оны 03 сарын 13

Us zailuulah hooloi shugam muutaigaas iim yum boljiigoooshdee

1  |  0
kkk(122.201.18.202) 2025 оны 03 сарын 13

zam barih gej unen galtuurdah yuma.

1  |  0
Top