“Walt Disney”, “Pixar animation”-ы хамтын бүтээл “Мангасуудын их сургууль” (Monsters University) 3D хүүхэлдэйн киноны шинэ ангийн нээлт энэ сарын 21-нд дэлхий дахинаа нэгэн зэрэг болсон билээ. 2001 онд гарсан “Мангасуудын корпораци” (Monsters, Inc) хүүхэлдэйн кино 155 сая ам.доллараар бүтсэн бөгөөд 562.8 сая ам.долларын орлого олж байсан юм.
Тэгвэл энэ удаагийн шинэ анги болох “Мангасуудын их сургууль” хүүхэлдэйн киног ашиг орлогоороо өмнөх ангиасаа ч илүү өндөр амжилт үзүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Уг хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногийн “Box office”-ын жагсаалтыг 82 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлсэн байна. Харин хоёрдугаарт нь 66 сая ам.долларын орлоготойгоор “Дэлхийн дайн Z” кино бичигджээ.

Сэтгэгдэл ( 0 )