Нийтийн дууны ханхүү, гүнж тодруулдаг болсон энэ цаг үед “Хайрын дууч”-аар өргөмжлөгдөөд буй дуучин Э.Энх-Эрдэнэ хөдөө орон нутгаар аялан тоглолт хийгээд саяхан хотод иржээ. “Амьдрах сайхан” нэртэй энэхүү тоглолтоо тэрбээр хэд хэдэн аймагт хийсэн бөгөөд хамгийн сүүлд Сэлэнгэ аймгаар 7 хоног аялсан гэнэ. Уран бүтээлч хүний хувиар шинэ дууныхаа санааг олж, байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалсан дуучин Э.Энх-Эрдэнэ аян замын сонин ихтэй яваа бололтой.
Тухайлбал, дуучин залууг тоглолтоо хийн аялж явах зам зуурт нь хоёр ч удаа чоно дайралдсан бөгөөд төмөр хүлгээрээ араас нэлээд нэхсэн гэнэ. Гэвч угаасаа анд авд сүрхий гаршаагүй болоод ч тэр үү, аль эсвэл буу шийдэм авч яваагүй болохоор ч тэгсэн үү. Хоёр чонынхоо аль алиныг нь ч унагаж чадаагүй гэдгээ найз нөхөддөө сонирхуулсан бөгөөд “Хоёр дахиад чонотой тааралдсан гэхээр аз хийморьтой явсан хэрэг болох гээд байдаг. Гэтэл нэгийг нь ч алж чадаагүй болохоор юу гэлтэй билээ” хэмээн хөгжилдсөн аж.

Сэтгэгдэл ( 5 )
ugui bhaa enkherdene chin ogotnii hamraas tsus gargahiig uzdeggui hun shuu dee ugn
toglolt uneheer sak bolsoon gej
togloltondchin amjilt husie itgel setgel unen goy duu shuu
amjilt husie hairtai shuu enkherdeen
zaaval alj bj saihan bolohnee muu aluurchin chin