Монголын уран бүтээлчид Майкл Жексоны дурсгалыг хүндэтгэж “Forever”-т нэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Дэлхийн хөгжмийн ертөнцийн домог болсон алдарт поп дуучин Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэх “Forever” тоглолтыг Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох уг тоглолтыг “Гэр” агентлагаас зохион байгуулах бөгөөд алдарт дуучны дурсгалыг хүндэтгэсэн томоохон хэмжээний үйл ажиллагаа юм байна.

“Forever” тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, ЦДБЭЧ-ын найрал дуучин, гитарчин Өөжгий буюу  Д.Өлзий-Орших, хийлч Ч.Дэлгэрцэцэг, “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Гени оролцох бөгөөд хөгжмийн найруулгыг Б.Анар гүйцэтгэхээр болжээ. Монголын уран бүтээлчид нэгэн үдэш чуулж, алдарт дуучин Майкл Жексоны хит дуунуудын аяыг эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа нь энэ ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top