Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш 07.00-22.00 цагийн хооронд болно. Сонгуулийн санал хураах өдөр төрийн өндөрлөгүүд хаана, хэзээ санал өгөхийг хүмүүс ихээхэн сонирхдог. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд маргааш 11.40 цагаас Монгол III дунд сургууль дээр саналаа өгөх юм байна. Харин Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсэгт 10.10 цагт саналаа өгөх бол УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргийн Хүүхдийн 100-д байрлах 45 дугаар сургуульд очиж тус тус саналаа өгөх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )