“Honeymoon” буюу “Бал сар” хэмээн хамтлагаа нэрийдсэн дөрвөн бүсгүй өдгөө анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа. “Сайны хажуугаар саар” гэгчээр тус хамтлагийн ахлагч Д.Солонго гэх бүсгүйн талаар хов жив нэлээдгүй тарж, шоучин нэр зүүлгээд авсан. Тэгтэл саяхан хамтлагийн дуучин Чэмка нэгэн шоунд очсон биш, найз охиныхоо нөхөртэй нэр холбогдоод бөөн хэрүүл маргаан үүсгэжээ. Айлын эзэгтэй болж, үрийн зулай үнэрлээд удаагүй байхдаа хамтлагаа орхисон тэрбээр хэсэг хугацааны дараа эргэн ирсэн түүхтэй.
Гэтэл олонд танигдсан нэр нүүрээ барж, айл гэр үймүүлсэн гэх ичгүүртэй ярианд өртсөн дуучин бүсгүй тайлбар өгч “Би тэр хүнтэй ямар ч холбоогүй. Салхилах гээд гарахдаа тагтан дээр найзынхаа нөхөртэй таарчихсан юм. Бид хоёрын хамт байгааг хараад хэрэгт дуртай хүмүүс буруугаар ойлгосон байна” гэсэн бөгөөд найз охиноосоо ч албан ёсоор уучлалт гуйжээ.
Ийнхүү эвгүй байдалд орсноо хүлээн зөвшөөрсөн дуучин бүсгүй хайртай ханийнхаа зургийг олон нийтэд дэлгэсэн бөгөөд “Миний хайр” хэмээн тодотгожээ. Мэдээж хэрэг, хайртай залуудаа дээрхи асуудлын учир явдлыг зөвөөр ойлгуулан аз жаргалтай байгаагаа харуулах гэсэн нь тэр аж.
Сэтгэгдэл ( 5 )
ZOWSHDEE demjjiin zow2 duugaa l sn duul busad n bliishdee oxidooo
giciinvvvd dutaiugaa c aytaixan duulj cdkvm bj yuu weee iceeceee ynxanuudAAA
ed nar nileen ywdaltai bhda kkk