Өргөгч кранаас гурван хүн унажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Баянзүрх" их дэлгүүрийн гадна талын шилийг цэвэрлэж байсан  хүмүүс өргөгч кранаас унасан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу шалгахад дэлгүүрийн цонхыг угаахаар ажиллаж байсан 23-25 насны гурван хүн өргөгч кранаас унаж гэмтсэн байдалтай байжээ. Уг хэргийг одоогоор шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top