Философич С.Молор-Эрдэнэ “Соён гэгээрэлд 100 ухаарал” номын нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Хүн төрөлхтөн хөгжилд хүрэхийн хэрээр асар их мэдээллийн шуурганд өртөж, “би”-гээ алдаж эхэлдэг гэсэн үзэл байдаг. Энэ үзэгдэлтэй холбоотойгоор салбар бүрийн унших номын жагсаалтыг гаргадаг уламжлал дэлхий дахинд бий. Ингэхдээ уншигчдад ач холбогдол бүхий сонгодог номнуудыг санал болгодог. Харин “Соён гэгээрэлд 100 ухаарал” нэртэй номыг текникийн ухааны доктор, философич С.Молор-Эрдэнэ бичжээ. Хүмүүний түүхийн туршид бүтээгдсэн алдарт санаа, туурвилуудыг хүмүүнлэг, танин мэдэхүй, уран зохиол гэсэн томоохон хэсгүүдэд хувааж номын зохиогч болон агуулгын тухай товч тайлбар, сонирхолтой зургийг оруулжээ.

Өдгөө Монголын нийгэмд явагдаж буй үзэгдлүүдийг тайлж тайлбарлахад тустай онол, шинжилгээ судалгааны суурь бүтээл болон хүн төрөлхтөн уншвал зохилтой орчин үеийн уран зохиолын суутнуудыг хамруулан сонирхолтой маягаар тайлбарлан бичсэн байна. Мөн Германы зохиолч Ричард Давид Прехтийн “Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?” алдарт номыг “Майнд” клубынхан орчуулсан байна. Энэхүү бүтээл нь нийтэд зориулж энгийн, хөгжилтэй хэлбэрээр бичигдсэн философийн ном юм. Энэхүү бүтээлүүд мэдээллийн сүлжээнд автсан орчин үеийн залууст зөв цэгцтэй мэдлэг олоход нь тус дөхөм болно гэдэгт ном бүтээгчид итгэлтэй байгаа бөгөөд өнөөдөр “Интерном” номын дэлгүүрт нээлтээ хийлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

oodgui os honzonch gar daa ene molorerdene

1  |  0
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

oodgui os honzonch gar daa ene molorerdene

1  |  0
irgen(24.196.148.242) 2025 оны 03 сарын 13

oodgui os honzonch gar daa ene molorerdene

1  |  0
ok(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

ene hen be.Hen ch bish bj

1  |  0
ok(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

ene hen be.Hen ch bish bj

1  |  0
Top