Өчигдөр цагдаагийн байгууллагад саарал өнгийн "Элентра" маркийн автомашин багаажиндаа хүн хийчихсэн явж байна гэсэн дуудлага ирсэн байна. Уг дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвөөс бүсүүдэд харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мэдэгдэж машиныг “УИХ”-ын дэлгүүрийн өмнө саатуулжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгахад иргэн Б нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчин багаажиндаа хүн хийж явсан байна. Хэргийг одоогоор замын цагдаагийн газар шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )