Гурвантэс суманд гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд гурван ихэр хүүхэд мэндэлсэн баяртай мэдээ дуулгая. Тус сумын Баясах багийн иргэн Нямцэрэн тав дахь удаагийнхаа төрөлтөөр 1,9 кг хүү, 2,1 кг охин, 2,2 кг охин төрүүлжээ. Одоогоор гурван ихэр болон ээжийн биеийн байдал сайн байгаа аж. Тус суманд гурван ихэр хүүхэд мэндэлсэн нь сумын хэмжээнд хамгийн анхны тохиолдол бөгөөд гурван ихрийн аав Батжаргал, ээж Нямцэрэн нар хоёр хүү, таван охин нийт долоон хүүхэдтэй өнөр гэр бүл болж байгаа юм. Тэдний гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hey(46.229.140.129) 2025 оны 03 сарын 13

goy medee bn

1  |  0
zzz(202.21.106.170) 2025 оны 03 сарын 13

ta nar ali sariin umnuh medeellee dahij gargaad baihiin

1  |  0
zochin(202.21.106.106) 2025 оны 03 сарын 13

bayar hurgey. Urgelj jargaltai shn ger bh boltugai

1  |  0
zochin(121.116.50.63) 2025 оны 03 сарын 13

yasan goe ym ve mongoliin urs mash olon boltugai az jargal husii

1  |  0
Top