С.Болд-Эрдэнэ түүхэн сэдэвтэй кино хийхийг мөрөөддөг

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

УДЭТ-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг болох Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ сүүлийн үед “Гэгээн Муза” наадмын шагналыг хамж буй. Аавынхаа ангид оюутан болж ороод чамгүй их авьяасыг нь өвлөж авсан жүжигчин залуу “Драмын дөрвөл” гэх хамтлагт хүртэл дуулдаг гэж байгаа.

Кино, жүжгийн урилгад дарагдах дөхсөн авьяаслаг залуу маань өөрийгөө тоож, элдвээр магтаад байдаггүй ч, чамгүй их хөдөлмөрийнхөө ачаар санхүүгийн хувьд биеэ даасан гэж бардам хэлдэг юм билээ. Харин түүний сэтгэлд түүхэн сэдэвтэй кино хийх мөрөөдөл байдаг бөгөөд хөрөнгө мөнгөнийхөө асуудлыг шийдчихвэл уран бүтээлчдээ ядах юмгүй олж чадна гэжээ.

Тиймээс түүхэн сэдэвтэй киноны гол дүрд тоглох санал хүсэлтийг хүлээж авахыг тэгтлээ яарахгүй байгаа бөгөөд өөрөө бие дааж кино найруулахаар шийдсэн тул Н.Наранбаатар найзаасаа зөвлөгөө авч эхэлсэн гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top