Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах явцын мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Нийслэлийн хэмжээнд 368 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд 11.00 цагийн байдлаар 18,11% нь саналаа өгсөн ирцтэй байна. Тухайлбал Багахангай дүүргийн иргэд сонгуульдаа хамгийн идэвхитэй буюу нийт сонгочдын 22.36% нь оролцжээ. Сонгуулийн санал авах ажиллагааны үеэр санал тоолох машин гацах хэд хэдэн тохиолдол гарсан ч мэдээлэл технологийн даамлууд цаг алдалгүй зөрчлийг арилгасан байна. Харин сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон ч хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн талаар иргэдээс гомдол ирсний дагуу өнөөдөр ажиллаж байсан “Өгөөж” ХХК-д шаардлага хүргүүлж, нийт ажилчид санал өгөх эрхээ эдлэх боломжтой боллоо. Дараагийн сонгуулийн ирцийн мэдээллийг 15.30 цагт олон нийтэд мэдээлнэ гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )