Мөнгө тараасан хэрэг гарсан гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

СЕХ-ноос сонгуулийн явцын байдлаар 12.00 цагт мэдээлэл хийхдээ ямар нэгэн зөрчил илрээгүй хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Өвөрхангай аймагт сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээд байна. Эх сурвалжийн мэдээлснээр Өвөрхангай аймгийн Сант сумын 47 дугаар хэсгийн хороон дээр багийн засаг дарга У.Мөнхтогтох гэгч мөнгө тарааж байгаад баригдсан  гэв. Түүнийг 16800 төгрөг гэсэн хүснэгт хийгээд, гишүүддээ өгч байсныг хэсгийн хорооны ажилтан мэдээд цагдаад хандсан байна.  Гэхдээ энэхүү мэдээллийг албаны эх сурвалжууд одоогоор батлаагүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top