Саналаа өгсөн хүн бүр 1000 төгрөгөөр “Өргөө”-д кино үзэх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Сонгогчдыг сонгуульд идэвхитэй оролцуулах зорилгоор СЕХ-ноос саналаа өгсөн хүн бүрт 1000 төгрөгний нэгж өгч байгаа. Мөн Твиттер, фэйсбүүкээр сонгогчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж, мөн БНСУ-д эмчилгээ хийлгэж буй 4 настай Б.Танан охинд туслах аян өрнүүлээд байгаа билээ. Учир нь Б.Танан охин хорт хавдрын улмаас гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод байгаа аж. Тиймээс жиргээчид саналаа өгсөний дараа урамшуулал болгох авах 1000 нэгжээрээ 150650 тусгай дугаарт мессеж илгээж охинд туслах боломжтой юм. Түүнчлэн “Өргөө” кино театрынхан залууст гэнэтийн бэлэг барьж байгаагаа фэйсбүүкээр зарласан. Тодруулбал, саналаа өгсөн тасалбараа авчирч хүссэн киногоо 1000 төгрөгөөр үзэх боломжийг олгож байгаа гэнэ шүү. Тиймээс иргэдээ сонгуульдаа идэвхитэй оролцоорой.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.1.20) 2025 оны 03 сарын 13

Urguu kino teatriinhan unen uu? Tegvel kinoo uznee kk

1  |  0
Top