Австралийн залуу найруулагч Бенж Бинкс 2004 онд Монголд хөл тавих үедээ “Талаар нэг давхилдсан морьтон эрс, хээр хөдөө, дээл өмссөн хүүхдүүд гүйлдэхийг харна” хэмээн төсөөлж ирснээ одоо хэр нь ярьдаг юм билээ. Харин түүнийг социализмын үеийн барилгууд, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэхээр зүтгэж буй огт өөр улс угтсан нь ихэд гайхашруулжээ. Хип хоп урлагт угийн сонирхолтой тэрбээр цөөнгүй реппер, энэ төрлийн уран бүтээлчдийг Монголоос олсондоо сэтгэл нь ихэд хөдөлж, бүр баримтат кино хийхийг хүссэн гэдэг.
Монголын хип хоп, реп хөгжмийн үүсэл, үе, төлөөлөгчдийг харуулсан “Монгол блинг” киноны бүтсэн түүх ийм аж. Гадаадын кино наадмуудад оролцож, манай орны өнөөгийн төлөв байдлыг хип хопоор урлагаар илэрхийлсэн, басхүү Монгол дахь реп хөгжмийн үүслийг баримтжуулсан уг бүтээл ирэх сарын 6-нд “Тэнгис” кинотеатрт албан ёсны нээлтээ хийх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )