Дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу их хайрын тууль болох Уилльям Шекспирийн “Ромео & Жульетта” жүжгийг Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан өнгөрсөн тавдугаар сарын 3-нд тайзнаа тавьсан билээ. Ердөө ганцхан удаа тоглогдсон энэхүү жүжгийн тасалбар 100 ам.долларын үнэтэй байсан нь нэлээд хэл ам дагуулсан бөгөөд үзэгч олны хүсэлтээр дахин тайзнаа амилуулахаар болсон гэнэ. “Ромео & Жульетта” сонгодог мюзикл жүжгийг ирэх сарын 14,15-нд UB Palace-ын концертын их танхимд хоёр удаа дахин тоглох гэж байгаа аж.
Ази тивд анх удаагаа тоглогдсон “Ромео & Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Capella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд МУГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа бөгөөд монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчид 50 гаруй дуу дуулж оролцох юм байна.
“Ромео & Жулетта” мюзиклийг тус жүжгийн анхны багийнхан нэгдэж дахин тоглохоор шийдсэн бөгөөд өмнө нь 100 ам.доллараар үнэлсэн тасалбараа 35-50 мянган төгрөг болтол нь хямдруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )
odoo dahin gargah heregtei baih. valientiinii bayaraar gargaach. zarim humuus uzeh heregtei bah.