Мөнгийг араасаа “гүйлгэдэг” мисс Ө.Буянхишигийн секси агшнууд

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Дэлхийн усны хувцастай гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг тэргүүн байрны шагнал хүртэн, элэг нэгтнүүдээ баярлуулж явсан удаатай. Нийт 160 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн түүний амжилт үүгээр дуусаагүй гэдэг. Тэрбээр уг тэмцээнээс “Шилдэг гоёлын даашинзтай гоо бүсгүй” шагналыг давхар хүртсэн бөгөөд Монгол дизайнеруудынхаа ур ухааныг дэлхийд дахин таниулж чадсанд нь олон хүн баяр хүргэж байсан гэдэг.

Хайртай залуутайгаа хамт хосуудад зориулан хувцасны дэлгүүр ажиллуулдаг мисс бүсгүй томоохон компанийн сурталчилгаанд тоглож, шилдэг бүтээгдэхүүний нүүр царай болсон чадварлаг моделиудын нэг. Тиймдээ ч, хэдэн саяар гэрээ байгуулсан компаниудаас өөр  бусад саналыг хүлээж авдаггүй өртөг өндөртэй модель гэлцдэг юм билээ.

Мисс бүсгүй нэгэнтээ “Мөнгө бол зөвхөн хэрэглээ. Түүний араас үхэн хатан тэмцэж, өөрт байгаа үнэ цэнэтэй бүхнээ ухаарахгүй яваа хүмүүсийн өмнөөс би харамсдаг. Харин надад тийм шаардлага огт байхгүй. Яагаад гэвэл, би зорьсон ажлаа чанартай бөгөөд цаг хугацаанд нь гүйцэтгэх дуртай. Хөдөлмөрлөж чадвал мөнгө аяндаа араас гүйгээд ирнэ. Тэгэхээр би мөнгөний араас гүйх биш, мөнгө өөрөө намайг “гуйгаад” ирдэг” гэж ярьсан байдаг. Ингээд загварын тайзыг чимсэн фото модель, мисс бүсгүйн зургуудыг уншигч олонд хүргэе.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

овоо монголжуу төрх царайтай юм бишүү. мэдэхгүй үзээгүй хараагүй байж я н х а н гэлтэй нь биш

1  |  0
setgel(202.70.46.201) 2025 оны 03 сарын 13

X€Д€€НИЙ МАНИУСДАА Л СЕКС АГШИН ЮМ БАЙЛГVЙ ДЭЭ

1  |  0
Top