“А.Арманы “Аяга хоолны философи” гэж юу вэ?”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

“Та минь, Амьдрал бол ердөө л идэш тэжээлээ зөв тохируулж тааруулна гэсэн үг шүү. Хэт их цатгалан явбал холестерин ихэсдэгтэй адил, гэнэт их баяжих нь хүний хараал, зүхэл хорлолыг төрүүлнэ. Үргэлж өлсөж явбал, бие ядарч, сульддагийн адил ядуу гуйлгачин гэлдэрвэл таарсан болгон дээрэлхээд, юу нь сайхан байх вэ. Яг л сайхан жингээ бариад, хааяа сайхан цохиод, хэрэгтэй бол хэсэг өлсөөд сажилах нь, хамгийн төгс шийдэл буй за. Амьдрал бол идэш тэжээлээ хэрхэн зөв тааруулах вэ гэсэн, энгийн бөгөөд энгүй философи дээр тогтож байдаг юм хэмээн, өнөөдөр 14 цагт Интер номын их дэлгүүрийн төв байранд нээлтээ хийх зохиолч, филантропич Ален Арманы “Аяга хоолны философи”-д өгүүлдэг.

Мэдээллийн эрин зуунд Монгол хүн дэлхийн дайд, шинээр сэтгэж чаддагийн нотолгоо болсон энэхүү номоо зохиолч, филантропич Ален Арман өөрийн фейсбүүк дээрээ 2010-2013 оны хооронд зохиож бичсэн статус, афоризмуудаасаа түүвэрлэн, “Миний фейсбүүк статус буюу Аяга хоолны философи” хэмээн өвөрмөцөөр нэрлэжээ.  

“Уучлал битгий гуй хонгор минь” /2007/, “Би эмэгтэй хүнд дуртай” /2010/, “Огторгуйд аялагч Калипагийн шинэ жилийн захидал” /2012/ зэрэг номнуудаа уншигч олонд хүргэж байсан тэрээр зохиол бүтээлийнхээ сацуу “Сайн үйлсийн аян -  Барьцаа” /ТВ9/, “Халуун сэтгэл аян” /НТВ/ зэрэг үндэсний хэмжээний томоохон буян өглөгийн аянуудыг санаачлан хэрэгжүүлж, олон хүний амьдралд гэрэл гэгээ түгээсэн филантопич юм.

Тийм ч учраас энэхүү “Аяга хоолны флиософи” дээрээ “Зүрх, сэтгэл хоёроо шатааж амьдар. Түүний чинь гэрэл, дулаан хоёрт хүссэн хүсээгүй хүмүүс шавна” гэж бахархалтайгаар бичсэн биз ээ.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
roma(182.160.8.230) 2025 оны 03 сарын 13

meddg grud n aimr nxel xatu baagi gdin bnale

1  |  0
anar(182.160.20.15) 2025 оны 03 сарын 13

chadaltai mundag zaluu sain ch ium hiij chaddag ali ertnees ene huniig meddeg baisan bas urgelj demjij ulam iluu sain buteel hiij baigaasai gej boddog ARMAN GEDEG NI HUSEL MURUUDUL GESEN UTGATAI NER chamd amjilt husie ulam sain buteel hiij baigaarai.

1  |  0
AZU(203.91.118.14) 2025 оны 03 сарын 13

th muuhai ushurkhuu hogoo tseverlej usuugui hen bgaan. uuriinhuu bodliig zuv gd bodtson jaahan t1duu gar bn le de. zohiolch ch gh shiguurtuu yun goy ner ugdgiin

1  |  0
j(103.11.195.128) 2025 оны 03 сарын 13

bolj l bain zarim negniig n bodvol yum hiisen hiigeed baiga zaluu yum bishuu amjilt

1  |  0
arma n(202.55.191.57) 2025 оны 03 сарын 13

shal hudlaa t1 zaluu. zugeer l uuriiguu magtuulah durtai uneniig helsen hund ushirhdug. uls torch zohiolch bolhiig muruuddug ch unendee bardaggui aviyas n dutdag tiim bohloor tgsgeed l bdag gar

1  |  0
Top