“Татар” хамтлагийн гурав дахь бие даасан тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

“Татар” хамтлагийнхан 10 жилийн ойн тоглолтоо хийхэд ес хоног үлдлээ. Тэд ойдоо зориулан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг өрнүүлэн залуусыг архины эсрэг, бусдын муу нөлөөнд автахгүй, өөрөөрөө байж, зөв сэтгэн, шударга хандлагатай амьдрахыг уриалсан юм. Уг аяныхаа хүрээнд нийслэлийн өнцөг булан бүрт өөрсдийн дуу хоолойгоо хүргэн “Нөлөөллөөс дээгүүрт” цомгийн нээлтээ хийн залуусыг эгнээндээ нэгтгэн фен клубын үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн гэдгийг уншигчид маань мэдэж байгаа биз ээ. Өдгөө  тэдний санаачилсан “Нөлөөллөөс дээгүүрт” аян 20 мянга хол давсан гишүүд дэмжигчидтэй болж үндэсний хөдөлгөөн болтлоо өргөжсөн билээ.

“Татар”-чууд удаан хүлээлгэсэн фенүүдээ баярлуулж, гурав дахь бие даасан тоглолтоо 10 жилийн ойдоо зориулан “UB Palace”-ийн “Open air”-т ирэх сарын 5-нд хийхээр товлоод байгаа. Тэгвэл өнөөдөр тус хамтлагийн 10 жилийн ойн тоглолтын тасалбар хэвлэлтээс гарсан бөгөөд “UB Palace”-ын касс, “MetroMall”-ын хажууд байрлах “Татар” хамтлагийн  фен клубын төв байр, “Мир” номын дэлгүүрийн бүх сүлжээ, “ТВ тохиролцоо”-гоор дамжуулан 10 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж эхлэх нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top