Үлэг гүрвэлийн музей байгуулахад асуудалгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас оны эхэнд гаргаж В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн шийдвэр гаргасан үйлдэл болсон гэж үзэж хуучин өмчлөгчдийн зүгээс нэлээдгүй маргалдсан.

 Тэгвэл нэлээдгүй удаан үргэлжилсэн дээрх маргаанд Чингэлтэй дүүргийн шүүх эцэслэн цэг тавьж музейн барилгыг улсын өмчлөлд өгснөөр уг барилга эх орондоо буцан ирсэн батаар болон ирэхээр яригдаж байгаа бусад үлэг гүрвэлийн музей болох эрх зүйн баталгаа хангагдаж байгаа гэдгийг Төрийн өмчийн хорооны дарга болон холбогдох мэргэжилтнүүд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны эрхмүүд хэлж байна.

 Музейн барилгыг албан ёсоор хүлээлцэж дууссаны дараа үлэг гүрвэлийн музейн зориулалтаар засч тохижуулах ажил эхлэх юм байна. Одоогоор энэ ажил эхлээгүй байгаа ч гол маргаан дагуулж байсан асуудал шийдэгдсэн учраас үлэг гүрвэлийн олдворууд тун удахгүй зориулалтын байртай болох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top