Алт, мөнгөн медалийн эзэд буюу сонгодог урлагийн эгч дүүс эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Итали улсад зохион байгуулагдсан олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн тавдугаар сард болсон. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцсон арван настай М.Анужин түүний дүү таван настай М.Анунгоо нар алт, мөнгөн медаль хүртсэн билээ.

Сонгодог урлагт томоохон амжилт гаргаж, цахиур хагалж яваа бяцхан эгч, дүүс өнөөдөр эх орондоо ирсэн байна. Тэд тус тэмцээнээс хойш олон улсын хоёр ч томоохон тэмцээнд амжилттай оролцжээ. Ийнхүү тэвэр дүүрэн амжилтаа гайхуулсаар сонгодог урлагийн бяцхан гүнж нар эх орондоо ирлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

Yugaar hicheelledeg gedgiig n bicheech ee. Neeh sonin medee tavihiin. Hiil esvel royal gedgiig n bichih heregtei shd. Huurhun mundag ohidod amjilt husii.

1  |  0
Top