Алдарт “Севилийн үсчин” дуурь Монголын тайзнаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт маргааш Ж.Россинийн алдарт “Севилийн үсчин” дуурийг тайзнаа амилуулахаар болжээ. 1816 онд анх тайзнаа тавигдсан уг дуурийг Ж.Россини ердөө хорь хоногийн дотор бичсэн түүхтэй.

Анхны тавилтаараа олонд таашаагдаагүй тул бүрэн эхээр нь тоглуулаагүй гэлцэх нь ч бий. Тэгвэл монголын сонгодог урлагийн ертөнцөд энэхүү дуурийг сонирхон бишрэгчид олон байгаа билээ. “Севилийн үсчин” дуурь нь үйл явдал зохиомжоороо бус харин гайхамшигт хөгжмийн шийдлээрээ дэлхий даяар алдаршсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top