Холливуудын ододтой хамтарч ажилладаг шилдэг DJ Yeezy Монголд хөл тавилаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Германы алдарт DJ Yeezy Монголд ирлээ. Тэрбээр өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд ирсэн даруйдаа өөрийн аялан тоглолтын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийнхэнтэй уулзсан юм.

DJ Yeezy нь Холливуудын од Chris Brown, Tyga, Sean Paul нартай хамтран ажилладаг авьяаслаг залуу ажээ. Түүний төлөвлөж байгаагаар “Red cup” нэртэй энэ зуны хамгийн доргио, барууны өнгө аяс оруулсан шоугаа “River beach”-д өнөөдөр зохион байгуулах гэнэ.  Тус шоунд Монголын алдартай DJ, рэппер  Rokit Bay, Tsetse, Vanquish, EZ-Loc болон бүжгийн Punk and Rap, Assume and Rap зэрэг хамтлагууд оролцохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top