Улстөрчдийг шүүмжлэн, хатуу үгээр хайр найргүй чичлэх дуртай реппер залуу хэлсэн үг, хийсэн алхмаасаа хэзээ ч ичдэггүй, шударга нь дэндсэн гэмээр илэн далангүй зантай. Тиймдээ ч мань эр хип хоп маягийн гоёлоо “Монгол бараа”-наас авдаг болохоор нуугаагүй бөгөөд элдэв бичиг, загварыг нь тоолгүй, зүгээр л өөрт таалагдсан өнгөтэй хувцаснаас хамгийн том хэмжээтэйг сонгодог гэсэн.
Үүгээр ч барахгүй, хүнсний зүйлээ “Бөмбөгөр” худалдааны төвөөс цуглуулах дуртай аж. Тус төвийн худалдаачид реппер эртэй танимхайран мэндчилж, уран бүтээлийг нь дэмжиж явдгаа ч хальт дуулгаад авсан шүү. “Ээждээ туслахын тулд зах дээр тэрэг түрсэн ч ичихгүй” гэж ярих дуртай Gee өдгөө шинэ дуунуудаа гаргах гээд тун завгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 5 )
Mash zub bodltoi zaluu baina .Manai odoo ueiin huuhduud hudlaa neg surguuli tugssun nertei Tolgoidoo yumgui Bas ajil hiih durgui Bas brendeer goeh durtai zaluus baindag Ene zaluu bol mash saihan zub bodoltoi zaliuu baina tSAASHDIIHAN AMIDRAL AJILD AMILT HUSEI
Yostoi dajgui mongol duu hkuu shuu.chamaig munhk tenger harj baigaa gedegt itgej yavaarai.chinii uzel bodol yalah udur irne.