Өнөөдөр “Тамирчдын өдөр” тохиож энэхүү өдрийг тохиолдуулан гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.
Нийтийн гүйлт Сүхбаатарын талбай - Төв шуудан-Чингисийн өргөн чөлөө /Төв номын сан/ - Энхтайваны гүүр -Гандигийн гудамж - 40 жилийн өндөрлөг гэсэн маршрутаар явагдлаа. Уг тэмцээн өглөөний 09:00-11:00 цагийн хооронд болсон бөгөөд энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хаасан юм. Тус тэмцээнд 49 байгууллага оролцсон бөгөөд энэ үеэр шагай нь харваа, монгол бөх болон дугуйн спорт гээд үндэсний спортын олон төрлөөр энд тэнд тамирчид өрсөлдөж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )