Сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 29

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг, дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа бөгөөд Хангай, Хэнтий, Хөвсгөлөөс эх авсан голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн байна. Тиймээс гол усны ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг эхчүүд, тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орохгүй байж сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top