Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалахын яам хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлаж, хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байгаа. Ийнхүү өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарилгаар уг хөтөлбөрийг ирэх сараас хэрэгжүүлж эхлэхээр болжээ.
Уг хөтөлбөрөөр их, дээд сургуульд сурч буй оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хааснаар цэргийн үүрэгтний үнэмлэх авах боломжтой болох юм. Ингэснээр сургуулиа төгсөөд төрийн албанд орж ажиллах эрх нь нээлттэй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд энэ зун 100-150 оюутныг цэргийн алба хаалган туршиж үзэх юм байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр оюутнууд гурван жилийн турш дөрвөн сараар алба хаахад нэг жилийн турш алба хаасантай тэнцэх ажээ. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг оюутнууд төдийгүй эцэг, эхчүүд ч санал нэгтэй дэмжиж байна. Харин оюутнууд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр эсвэл “Оюутан цэрэг”хөтөлбөрөөр хаах нь өөрийнх нь сонголт болох аж.

Сэтгэгдэл ( 0 )