Хоёр хүртэлх насны хүүхэд бүр карттай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 29

Хүүхэд харах, хүүхэд асран халамжлах үйлчилгээг “Бичил цэцэрлэг” хэмээн нэрлэж болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо.Тэрбээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, “Бичил цэцэрлэг”-ийг хэрхэн хуульчилж болох талаар санал солилцсон юм. УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлан боловсруулж хууль болоод Ерөнхийлөгчийн хүүхэд харах үйлчилгээг хуульчлах санал санаачлагатай нэгэн уулзварт огтлолцож буй болохоор санаа оноогоо нэгтгэн хуулиа боловсруулж, ирэх намрын чуулганд өргөн барих нь зүйтэй гэж Ерөнхийлөгч хэллээ. Хоёр хүртэлх насны тав хүртэлх хүүхдийг гэрээр асарч буй хүнд төрөөс хувьсах зардлаар дүйцүүлэн урамшуулал олгохын дээр албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бичил цэцэрлэг байгуулсан тохиолдолд   мөн хувьсах зардлаар тооцон урамшуулал олгож болохыг онцлов. Одоогийн байдлаар нэг хүүхдэд ногдох хувьсах зардал нь сарын 116500 төгрөг байгаа бөгөөд үүнийг хүүхэд асарсан сар, хүүхдийн тоогоор үржүүлэн төрөөс санхүүжүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Нэг асрагч таван хүүхэд асарлаа гэхэд жилд төрөөс долоон сая төгрөгийг олгох ажээ. Түүнчлэн хоёр хүртэлх насны хүүхдүүдийг карттай болгох ажээ. Уг картын бүртгэлээр хувьсах зардлыг олгох юм. Мөн энэхүү хууль нь боловсролын тухай хуулиас  ангид хууль байх бөгөөд улсын цэцэрлэгт хамрагдаж амжилгүй үлдээд байгаа 80 гаруй мянган хүүхдийн асаргаанд хамаатай хууль болох юм байна.  Тун удахгүй Ерөнхийлөгчийн захирамж гарч ажлын хэсэг байгуулах бөгөөд уг ажлын хэсэгт Нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөл багтах юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.11.195.149) 2025 оны 03 сарын 13

Цэцэрлэг биш ясли юм биш үү Ийм бага насны 5 хүүхдийг нэг хүн яаж харж асрах юм бол Ер ойлгосонгүй Мэргэжлийн хүмүүс байгууллагаар нь шийдүүлэхгүй урьдуур нь орж ийм зүйл хийгээд яах ч юм билээ

1  |  0
enerel(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

sonin yum dandaa biznes hiih yum terniihee orond gadaa togloh chanartai toloom baibal...

1  |  0
Top