Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл анхны бие даасан тоглолтоо хийхээр эртнээс зэхсэн. Энэ ч утгаараа, дэлхийд алдартай бүтээлүүдийг эх орондоо эгшиглүүлэхээр төлөвлөсөн төгөлдөр хуурч маань өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд “Solo recital” тоглолтоо толилуулах гэж байгаа юм.
Тэрбээр уг тоглолтынхоо тайзнаа сонгодог урлагийн нэгэн үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдээс гадна чадварлаг төгөлдөр хуурчдыг урихаар шийдсэн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )