2013-2014 оны хичээлийн жилд их дээд сургуульд элсэн суралцах хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтаа зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд өгсөн билээ. Харин тэдний шалгалтын хариу өнөөдөр гарж байгаа бөгөөд их дээд сургуулиудын бүртгэл ч өнөөдөр эхлэж байна. Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн дээд сургуулиудын босго оноог 400, төрийн мэдлийн их сургуулиудын босго оноо 560 байхаар тогтоожээ. Үүний дагуу элсэгчид өөрийн авсан оноогоороо орохыг хүссэн сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм. Мөн хөдөө, орон нутагт онлайн программ ашиглан явуулах шийдвэр гарч эхлүүлэхэд бэлэн болжээ. Тус программд элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдэээлэл, сургуулиудын босго онооны болон мэргэжилийн бүлгүүдийн мэдээлэл зэргийг багтааж өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )