Их, дээд сургуулиудад анхааруулга хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарч, их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудад анхааруулга хүргүүллээ. Тодруулбал их, дээд сургуулиуд 2013-2014 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэхдээ батлагдсан хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсүүлэх босго оноог мөрдөх, хандиваар оюутан элсүүлэхгүй байх зэрэг оюутан элсүүлэх журмын хэм хэмжээг хатуу мөрдөж ажиллахыг анхааруулсан юм. Энэ нь Боловсрол шинжлэх ухааны сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/96 дугаар тушаалын хүрээнд хатуу мөрдөгдөх учраас хандив өгч элсэхийг хориглосон тул дээрх зөрчлүүдийг гаргаж, хууль бусаар элсэж хохирохгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top