Баярын өдрүүдэд худалдаалагдах бараа бүтээгдэхүүний үнийг хянана

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Үндэсний баяр наадмаар худалдаа үйлчилгээ явуулах аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг энэ сарын 5-6-ний өдрүүдэд олгохоор болсон. Баяр наадмын үеэр нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид хүнсний эрүүл ахуйг хянах бол бараа бүтээгдэхүүний үнийн асуудлыг ШӨХТГ-аас хянахаар болжээ. Түүнчлэн баярын хуушуур болон айрагны үнийг тогтвортой байлгах тал дээр хяналт тавьж, ажиллах юм байна.

Энэ жил худалдаа үйлчилгээ хийх зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 орчим,  Хүй долоон худагт 300 аж ахуй нэгж, иргэнд олгох юм байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top