Олимпийн аварга Н.Түвшинбаяр халааснаасаа 300 ам.доллор алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

 “Бээжин-2008” Зуны XXIX олимпиор Н.Түвшинбаяр   аварга болж, монголчуудын магнайг тэнийлгэж байсан түүхтэй. Дөрөв дэх удаагийн буюу медалийн төлөөх барилдаанд Н.Түвшинбаяр Азербаджайны бөх М.Миралиевийг ялж, эх орон нэгтнүүддээ баярын мэдээг дуулгасан. Олон аваргыг дэлхийн дэвжээнээ сөхрүүлсэн Н.Түвшинбаярын алтан медалийн төлөөх барилдааныг Монгол хүн бүр сэтгэл догдлон үзэж түүгээр бахархаж байсан юм. Түүнийг монголчуудын мөрөөсөл болсон олимпийн алтан медалийг өвөрлөн эх орондоо хөл тавихад Чингис хаан олон улсын нисэх буудал дээр олон хүмүүс угтан авсан билээ. Тэр  дунд халаасны хулгайч ч  байсан нь саяхан олимпийн хос медальт, Хөдөлмөрийн баатрын ярилцлагаас тодорхой боллоо. Түүнийг хүмүүс мөрөн дээрээ суулган газар гишгүүлэхгүй шавж байхад халаасанд нь байсан 300 ам.доллар, гадаад паспорт нь алга болсон байж. Хожим нь Яармагийн айлын хашаанд түүний паспорт хэвтэж  байна гэж авчирч өгчээ. Халаасны хулгайчид  монгол түмэн баярлан бахархаж байхад ч "ажлаа"  ч амжуулж байдаг байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhkhh(202.179.26.34) 2025 оны 03 сарын 13

tegvel UIH iinhan knopoo darj chdahguia yum bish uu

1  |  0
buynt uhaa (202.21.113.202) 2025 оны 03 сарын 13

buynt uhaa chini baahan kamertai yum baigaa bizd. hamgaalaltiin garuud bugdiig ni tanij l baigaa shd ... tedniig bailgahgui baih bolomjtoi shd. teheer neg zuil l haragdaad bna da...

1  |  0
хууль(202.9.47.133) 2025 оны 03 сарын 13

хулгайчыг шууд л хурууг нь таслаад байвал юугаараа хулгай хийх юм бэ? тэгэж зогсоох хэрэгтэй

1  |  0
DOLDOI(122.201.18.16) 2025 оны 03 сарын 13

BATERDENIIN DOLDOI

1  |  0
Новш(122.201.18.5) 2025 оны 03 сарын 13

Манайхны зан аргагуй л мен дее

1  |  0
Jevuun(62.212.112.22) 2025 оны 03 сарын 13

Naadahiig chini nus Tumee gedeg gar uildsen gesen

1  |  0
Top