Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, 53 дугаар байрны хажууд автомашинтай залуучууд буун дуу гаргалаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух 25 настай эрэгтэй З нь бусадтай бүлэглэн Toyota Crown маркийн машин унаж яваад тоглоомон буугаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд оршин суух Н гэгчийг айлган сүрдүүлсэнийг тогтоосон байна. Хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )
ilt togloomon buu bna sh dee