Монголын загварын ертөнц дэх анхны хамтлагаар тодорч явсан “Cherful” өдгөө ор тас мартагдсан гэхэд хилсдэхгүй. Тус хамтлагийн гишүүд болох загвар өмсөгч Т.Уранзул, С.Ариунбилэг хоёр “Гоёл” наадам төдийгүй миссийн тэмцээнүүдээс ч чамлахааргүй хэдэн шагнал зулгаасан нөхөд. Харин ганц хоёр дуугаа дүрсжүүлэхийн тулд Сингапурыг зорьж байсан модель бүсгүйчүүд төд удалгүй гэр бүлийн амьдрал зохиож, ээж болцгоон сураг алдарсан билээ.
Загвар өмсөгч Т.Уранзулын хувьд, өдгөө томоохон компанид ажилладаг бөгөөд “Гоёл” наадмаас тусгай байрын шагнал хүртэж байсан нэгэн. Харин загвар өмсөгч С.Ариунбилэг сүүлийн үед реклам сурталчилгаанд тоглож эхэлсэн бөгөөд ЭМШУИС-ийг Эрүү нүүрний чиглэлээр суралцаж төгсчээ. Тэрбээр саяхан “Coca Cola” ундааны рекламанд тоглосон бөгөөд цаашид Сингапурт загварын агентлагтай хамтарч ажиллахаар төлөвлөж яваа гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 0 )