Монгол Улсыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2012-2013 оны төлөвлөгөөнд тусгагдсан ССАЖЯ, БШУЯ-аас хамтран хэрэгжүүлж буй, ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас удирдан, зохион байгуулсан “Бий биелгээний шавь сургалт“-ыг нийт 21 аймаг, 315 сум, нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн 15347 хүнд үнэ төлбөргүйгээр зааж сургажээ.
Сургалтын үр дүнд Төв, Увс, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Дундговь, Дархан-Уул аймгууд 1000 биелээчийн наадам зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Сургалтанд хамрагдагсдаас болон ардын авьяастнуудаас шалгаруулан Улсын баяр наадмын нээлтийн арга хэмжээнд 999 биелгээчид оролцсон биелгээний цоморлиг бүхий урлагийн тоглолт зохион байгуулах бөгөөд Гиннесийн номонд 10 ястны 5000 биелээчид нэгэн зэрэг биелж бүртгүүлэхээр төлөвлөжээ.
Гиннесийн номонд Бий биелгээг бүртгүүлснээр Монгол Улсаа гадаад орнуудад сурталчлах, гадны жуулчдыг татах, бий биелгээг залуу хойч үедээ зөвөөр ойлгуулж, таниулж, хичээллэх урам зориг өгөх ач холбогдолтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )