Хэд хоногийн өмнө “Хурд” хорооллын орчимд нэг хөлөө маш хүнд бэртээсэн 6 сартай гөлөг байсныг “Азтай савар” монголын нохой хамгаалах төвийн сайн санаат гишүүн маань олсон билээ. Түүний ачаар уг гөлөг одоо “Энэрэх” мал эмнэлэгт хэвтэж байгаа. Хөлийг нь машин дайрч гарсан учир баруун хөлийн мах задарч, яс нь бутарч хугарсан байсан юм. Ийм хүнд бэртэлтэй тохиолдолд дөрвөн хөл дээрээ явах боломжгүй байсан бөгөөд гишүүдийн санаачилгаар түүнийг нэн яаралтай хөлийг нь тайрах мэс засалд оруулсан.


Одоогийн байдлаар биеийн байдал маш сайн, гурван хөл дээрээ явж чадаж байгаа юм. Цовоо сэргэлэн, маш сайхан ааштай бас ч үгүй амьдрах хувь заяатайг нь билэгшээж бид түүнд “Азтай” буюу “Lucky” гэдэг нэр хайрласан. Одоо бидэнд түүнийг хайрлаж тэжээж чадах сайн санаат эзэн хэрэгтэй байна... Түүнийг гэр бүлдээ багтааж, өөрийн хайр халамжаа дутаалгүй өсгөж чадах хүнд бид шаардлагатай бүх зүйлсээр туслах болно.


Хүн бол байгаль дээрх цор ганц амьтан биш. Бусдаас битгий хайраа харамлаарай. Түүнийг өргөж авах сайн санаат эзнийг хүлээж байна.

Холбогдох утас: 99075237 99630453

Сэтгэгдэл ( 0 )