Гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 02

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо 23 дугаар сургуулийн урд талд гар утсаа булаалгалаа гэсэн дуудлагын дагуу шалгахад 14 настай эмэгтэй А-гийн  гар утсыг 17 настай эрэгтэй Б булаан авч зугтаасныг олж илрүүлжээ. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Түүнчлэн зургаадугаар сарын 30-ны өдөр буюу бүтэнсайн өдөр гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Төмөрзамын Салхит өртөөний 256 дугаар км 7 зуутад Хадан хошууны хажуул их хэмжээний төмөр байна гэсэн мэдээллийг шалгахад Төмөр замын холбогч ажилтай 38 настай эрэгтэй А, 42  настай эрэгтэй Э нар вагонаас 1.5 тонн хаягдал төмөр хулгайлсныг Төмөр замын цагдаагийн хэлтэс олж илрүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top