Хошин урлагийн “Алаг нүдэн” гэх нэрээрээ үзэгчдийн дунд нэрлэгддэг гавьяат жүжигчин И.Одончимэг өнөөг хэр нь “Х-Түц” продакшнаараа овоглож яваа. Түүний талаар элдэв яриа байнга гардаг ч сүүлийн үед айл бүхний хойморт цэнхэр дэлгэцээр гарч, ток шоу хөтөлж, амьдралынхаа нэгэн чухал зүйлийг бүтээсэндээ сэтгэл хангалуун байгаа болохоор ихэнхдээ магтаал, урмын үг хайрлах нь элбэгшжээ.
И.Одончимэг ч өөрөө сүүлийн үед фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгчийн нэг болж, заримдаа сэтгэл сэргэмээр урмын үг бичдэг болсон байна. Тухайлбал, тэрбээр өнөөдөр “Одооноос кирилл үсгээ ашиглаж эхэлнэ ээ. Эх болсон Монгол хэл, бичиг минь гайхалтай шүү. Та бид л эх хэлээрээ зөв ярьж, зөв бичиж гэмээнэ хойч үедээ алдаа мадаггүй, хэвээр нь өвлүүлэх юм шүү дээ” хэмээн фэйсбүүкийн найзууддаа уриалсан байна.
Түүний энэхүү уриалгыг дэмжиж байгаагаа олон хүн илэрхийлж, энэ эрчээрээ урагшлахыг дахин дахин сануулжээ.

Сэтгэгдэл ( 3 )
yu gesen ug ve odoonoos krill usgee ashiglana gej.Bid nar krileer bicheed bgaa bzdee.Uigarjin mng bichgee sergeemeer bn sh de.
yu gesen ug ve odoonoos krill usgee ashiglana gej.Bid nar krileer bicheed bgaa bzdee.Uigarjin mng bichgee sergeemeer bn sh de.
Odno”s tok show... Эх хэл гэж vv?