Хүний эрхийн хэрэгжилт, зөвлөмжийн талаар мэдээлэл солилцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын уулзалт өнөөдөр болох ажээ. Энэхүү уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн “Хүний эрхийн төлөв байдлын талаархи ээлжит хэлэлцүүлэг”, Монгол Улсын Засгийн газарт хандсан зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайлагналттай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл солилцож, зөвлөлдөх юм байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top